Миний …
Би бүхийл юмсыг гүн гүнзгий мэдэрдэг… Намайг өөртөө ахин дахин дурлуулдаг зүйлийн нэг нь яахын аргагүй хөгжим… Хайж явсан орон зайг минь дүүргэдэг тэр л оршихуй. Түүнд хязгаар үгүй мөн төгсгөл байдаггүй амьдрал богинохон, ертөнц хязгааргүйг ойлгуулдаг тийм л зүйл…
Зовлон дотороо зоргоороо орилох газар, жаргалдаа ташуурч болох тийм л сонин оршихуй 🥺
Дотор минь амьдардаг олон хүнийг ээлжлэн надад харуулдаг бас уулзуулдаг. Өөрийнхөө хэн бэ гэдгийг дахин дахин тольдож болохоор өрөөнүүдийн маань нэг.
Миний ертөнц хэлбэр дүрсгүй миний сонирхол ч ижил жишиггүй … тийм учраас бүхийл урсгал чиглэлийг сонсож мэдэрдэг. Бүгдээс нь би олон зүйлийг мэдэрч ойлгож сонсдог.
Сайн хөгжим өвдөлтийг үгүй хийдэг !!! 🎶
Би дуу хөгжимд дуртай 🎶🎵🎧
Чихэвчгүй байснаас, чихгүй байсан дээр 😜
Амьдрал намайг хөгжим рүү түлхэнэ, хөгжим л амьдралыг минь хөглөнө… 🎶
Филокалист🎵, Coraline 🪴